Дэлхийн хоккейн од бөгөөд ОХУ-ын парламентын Эколог ба байгалийн баялаг, байгаль орчныг хамгаалах хорооны дэд дарга Вячеслав Фетисов 3 сарын 8-нд сая сая хүмүүсийн шүтээн болсон алдартай хоккейчдыг цуглуулж Байгаль нууран дээр хоккейдов. Дэлхийн хамгийн гүн нуурыг мөсөн тулааны талбар болгохыг Оросын Спортын сайд асан Вячеслав Фетисов санаачилсан аж. Тэрбээр бас Арктик, Антарктидын хариуцсан НҮБ-ын энхийн элч юм байна. “Бид соёлжсон жуулчлалыг хөгжүүлэхийг уриалж байна, мөн амьдралын эрүүл хэв маягийг сурталчлах, Байгаль нуураа хамгаалах зорилгоор энэ арга хэмжээг зохиосон. 400 үзэгчтэй мөсөн стадионтой, бас худалдаа, концертын хөтөлбөртэй” гэж уг тэмцээнийг зохион байгуулагчид ярилаа.
Эрхүү хотоос 100 км-т оршдог “Большое Голоустное” суурины ойролцоо тэмцээн явагдав. Домогт Фетосовтой цуг Олимпийн болон дэлхийн олон удаагийн аваргууд, Стэнли цомын эзэд болох Алексей Касатонов, Валерий Каменский, Андрей Коваленко, Алексей Жамнов, Александр Якушев нар нисч иржээ. Дэлхийн спортын оддоос бүрдсэн "Домгийг баг"-ийг Фетисов ахлав. Харин тэдний эсрэг Эрхүү мужийн шигшээ талбайд гарчээ. Эрхүү мужийн амбан захирагч Игорь Кобзев биечлэн багаа толгойлж орсон байна. Сонирхуулахад, Байгаль нууранд мөн парламентын депутат, Олимп ба дэлхийн аварга, уран гулгагч Ирина Роднина бас хүрэлцэн иржээ.
Эрхүүгийн Амбан захирагч Кобзев финалын шүгэл дуугарахаас 30 секундийн өмнө амжиж гоол оруулсын ачаар тэмцээн 6:6 харьцаатай өндөрлөв.
Байгаль нууран дээр дэлхийн одод хоккей тоглов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ23 мин
-
28 градус дулаан3 цаг 8 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй100 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ88 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна82 үзсэн
-
УБ-т 28 градус73 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл