Дэлхийн алдартай хөлбөмбөгчин Критиан Роналдо Саудын Араб улсад болсон нэгэн тэмцээний үеэр эвгүй дохио зангаа хийж бөөн хэл аманд өртлөө. Түүний “Аль-Насра” баг нь “Аль –Хиляль” багтай тоглож 0:2 харьцаатай ялагджээ. Роналдо талбайгаас гарч явах үед цэнгэлдэхэд ирсэн хөгжөөн дэмжигчид түүнийг доромжилж Лионель Мессийн нэрийг хашгирч эхлэв. Месси мэдээж Роналдогийн гол өрсөлдөгч билээ. Үүний хариуд Роналдо салтаагаа барьж аван эвгүй үйлдэл хийсэн байна. Энэ бичлэг интернэтээр тарсны дараа Саудын Арабын өмгөөлөгч Нуф бинт Ахмед Шүүхэд гомдол гаргалаа. "Хөлбөмбөгчин Роналдо уг нь хөгжөөн дэмжигчдийн өдөөн хатгалгын хариуд ийм муухай үйлдэл хийх ёсгүй байсан юм, Түүнийг шийтгэж манай орноос шууд хөөж гарга гэж шаардаж байна" хэмээн өмгөөлөгч Шүүхэд өгсөн гомдолдоо дурджээ.
Саудын Араб улс их чанга хуультай, гадаадын иргэд хэрэв эвгүй муухай авир үйлдэл гаргасан бол шууд хөөж гаргадаг билээ. Харин интернэтийн зарим хэрэглэгч шууд Роналдог өмөөрч “Одоо бүр олон нийтийн өмнө биеэ маажиж ч болохоо болио юу” гэж хошигнож байна. Сүүлд ирсэн мэдээгээр Саудын Арабын Хөлбөмбөгийн холбоо Роналдог ямар нэг байдлаар шийтгэхгүй гэж мэдэгджээ.
Роналдог хөөхийг шаарджээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ3 цаг 34 мин
-
28 градус дулаан6 цаг 19 мин
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй2024-05-17
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай2024-05-17
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ2024-05-16
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд2024-05-16
-
УБ-т 28 градус2024-05-16
-
АНУ-ын хүн ам цөөрч байна2024-05-15
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй103 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ88 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна82 үзсэн
-
УБ-т 28 градус73 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Кадыров: Эстоныг бөмбөгдөх хэрэгтэй0 сэтгэгдэл
-
28 градус дулаан0 сэтгэгдэл
-
Ираны Ерөнхийлөгч осолджээ0 сэтгэгдэл