Image description
“Facebook ирэх долоо хоногт нэрээ өөрчлөхөөр төлөвлөж байна, энэ алхмын тусламжтай тус корпораци өөрийн амбицаа улам тэлэхийг завдаж байна. Түүнчлэн тэд өөрсдийг нь зөвхөн нийгмийн сүлжээтэй адилтган ойлгодог байдлыг өөрчлөхийг зорьжээ. Ребрэндинг хийх нь Нүүрномд өөр нэг шалтгаанаар хэрэгтэй, ингэснээр компаний үйл ажиллагааг шүүмжилдэг давалгаанаас зугтаах боломжтой” хэмээн “Verge” сонин бичжээ. Гэхдээ тус сонин өөрийн эх сурвалжийг нууцаллаа. 10-р сарын 28-нд том хурал болно, үүн дээр “Facebook”-г үндэслэгч, тус корпорацийн тэргүүн Марк Цукерберг нэр өөрчлөх талаар ярих юм байна. Өөр нэртэй болохоор энэ компанийг зөвхөн нийгмийн сүлжээ гэхээ болих төдийгүй холбоотой олон асуудлаас зайлсхийнэ гэж тэд үзэж байгаа аж. “Ребрэндинг хийнэ гэдэг нь “толгой компани" байгуулах шинжтэй, тэгвэл “Facebook” ердөө олон хавсралтынх нь нэг болж хувирна” хэмээн “Verge” тайлбарлажээ. 
Одоо “Facebook”-ийн 10 мянга гаруй ажилтан нь виртуаль орчлон бүтээх аппарат үйлдвэрлэж байна, жишээлбэл нэмэгдэл бодит орчны (нүдний) шил. Түүнчлэн ребрэндингийн ачаар ирээдүйн том төслүүдээ идэвхтэй шүүмжлэлээс хамгаалахыг хүсчээ, яагаад гэвэл “Нүүрном”-ын экс ажилтан Фрэнсис Хаугений хийсэн дуулиант мэдэгдлээс болж тус компанид итгэх олон нийтийн итгэл сүүлийн үед их буурч байгаа. 
Сонирхуулахад, “Facebook” бол нэрээ өөрчилсөн анхны компани биш. “Google” компани 2015 онд бүтцийн өөрчлөлт хийж “толгой компани” буюу “Alphabet”-г байгуулсан ба 2016 онд “Snapchat”-ыг “Snap.Inc” болгон сольсон билээ.